Монгол Улсын Муайтайн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 2 сарын 24, 25 нд болж амжилттай өндөрлөлөө. Тэмцээнд 12 байгууллагын 98 тамирчид оролцож эмэгтэй-6, эрэгтэй 8, U18 насны охидын 3, залуучуудын 4 жинд аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнээс шалгарсан тамирчид 5 сард Грек улсад болох Муайтайн Дэлхийн аварга, Хонгконг улсад болох Зүүн Азийн аварга, мөн 4 жилд нэг удаа зохиогддог Азийн Танхимын болон Тулааны спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байна.
Тус тэмцээний насанд хүрэгчидийн эмэгтэйчүүдийн:
- 48кг-д Э.Намуунаа,
- 51кг-д Ч.Ариун-Энх,
- 54кг-д Б.Анударь,
- 57кг-д Э.Ариунзаяа,
- 60кг-д Б.Санчир,
- 63,5кг-д Т.Жулдыз
Эрэгтэйчүүдийн:
- 54кг Б.Батхүлэг,
- 57кг Ц.Амарсанаа
- 60кг Б.Амгаланбаяр
- 63,5кг Г.Батболд
- 67кг Г.Өлзийбат
- 71кг Н.Алтанбаяр
- 75кг О. Ганзориг
- 81кг Ө.Эрдэнэхүү
18 хүртэлх насны охидын:
- 48кг О.Номинсор
- 54кг О.Энх-Хүслэн
- 57кг С.Анужин
Залуучуудын:
- 54кг Р. Баасанжаргал
- 57кг С.Шинэбилэг
- 60кг М.Ган-Эрдэнэ
- 63,5кг Т.Тэнүүн нар аваргын алтан медалийн эзэд боллоо.
Тэмцээний онцлох эрэгтэй тамирчинаар “Гаруда” академийн Н. Алтанбаяр, эмэгтэй тамирчинаар “One team” клубын Т. Жулдыз нар тодорлоо. Онцлох тамирчдын Азийн танхимын болон тулааны спортын VI наадамд оролцох замын зардалыг Монголын Муайтайн холбоо хариуцаж ажиллах юм.