НОБГ: Гурван хүн гал түймэрт өртөж амь насаа алдлаа
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Зүүн ард Аюушийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Гал түймэрт өртөж 33-45 насны гурван иргэн нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж буй гал түймрийн дуудлага мэдээллийн 80 гаруй хувийг байшингийн дээвэр шатсан дуудлага эзэлж байна.
Иймд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөр хохирохоос сэргийлэн, гэр орон сууцныхаа яндан, пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, засаж сэлбэх, ашиглах боломжгүй болсон яндан зуухыг солих, түлшийг хэтрүүлэхгүй байх, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.