Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2024 оны гуравдугаар сарын 5-нд хуралдлаа.
Хурлыг эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан Бүс, орон нутгийн эрчим хүчний хангамжид хүрээлэн буй орчныг хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрсхүчлийн хий багатай олон улсын жишигт нийцсэн технологийг нутагшуулах зорилгоор үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан экологид хал багатай эрчим хүч үйлдвэрлэх технологи бүхий асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Тухайлбал, Тавантолгойн чулуун нүүрсний ордыг түшиглэн байгуулах коксын үйлдвэрээс ялгарах хаягдал, халуун утааны хийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх станцын техник эдийн засгийн үндэслэл, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн зарим хороонд үүсдэг халианы ус болон үйлдвэрлэлийн саарал усыг дулааны станцад нэмэлт ус болгон ашиглах, нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах эх үүсвэр зэрэг төслийн 6 техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн шийдвэрлэв.
Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултууддаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.