Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2024-03-12
Уламжлалт анагаах ухааны аргаар ханиад, томуугаас урьдчилан сэргийлье

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргуудаас танилцуулъя. 

Ханиад хүрсэн, хоолой өвдсөн эхний үед хөлийн шилбэний эрээн булчинг халуун усанд 15 минут дүрнэ. Халуун усандаа сод, гич, цагаан архийг бага хэмжээтэй хийвэл сайн.

Шинэ алимыг таллан хувааж цагаан гаа нэмээд 150 мл усанд буцалган шүүсийг өдөрт 3- 4 удаа ууна.

Нохойн хошууны үр, жимсэнд витамин С ихээр агуулагддаг учраас бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг сэргээхэд тустай. Нэг аяга буцалсан усанд нэг жижиг цайны халбага хатаасан нохойн хошууны үр, жимсийг хийж хандлаад өдөрт 3 удаа ууна.

Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэн ханиад томуугаас урьдчилан сэргийлээрэй. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ