Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-03-12
“Торгоны зам” олон улсын автомашины ралли болно

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг 2024 оны долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг зохион байгуулах Монгол Улс, ОХУ-ын ажлын хэсгийн гишүүд уулзаж, зохион байгуулалтын асуудлаар санал солилцжээ. 

Энэ онд зохион байгуулагдах “Торгоны зам” автомашины ралли уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч нарын аюулгүй байдал, хил, гаалийн асуудал дээр Монгол Улсын талаас төрийн дэмжлэг үзүүлэх тал дээр онцгойлон анхаарахыг ОХУ-ын талаас хүссэн байна.

“Торгоны зам” автомашины уралдаан 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй бөгөөд энэ жилийн уралдааны хувьд дийлэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр уралдах маршруттай болохыг онцолж байв.

Мөн олон орны тамирчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ирэх учир аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ач холбогдолтой болохыг онцоллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ