Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-03-13
Орон гэргүйдлийн асуудалд хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд орон гэргүйдлийн асуудалд хамтран ажиллах талаар ярилцсан юм. Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэн нь орон гэргүйдэлтэй тэмцэх хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлж, хүн бүр аюулгүй байдал, бие даан амьдрах боломжийг бүрдүүлэхэд зорин ажилладаг. Анх 2014 онд үүсэн байгуулагдсан тус байгууллага нь Их Британи, Ирланд, Украин, Словак, Хорват, АНУ, Энэтхэг, Франц Улсад үйл ажиллагаа явуулж, орон гэргүй хүмүүст үйлчилгээ үзүүлдэг байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Орон гэргүйдлийн асуудалд ямар хүмүүс хамаарахыг тодорхойлох нь зүйтэй. Орон гэргүй гэхээр ихэвчлэн амьдрах гэргүй, гудамжинд байгаа хүмүүсийг авч үздэг. Албан ёсоор бүртгэгдсэн, бүртгэгдээгүй орон гэргүй хүн олон байгаа. Түүнээс гадна эмзэг бүлгийн, шаардлага хангахгүй нөхцөлд амьдарч буй хүмүүс ч байна” хэмээв.

Гэр оронгүй хүмүүс бие даан амьдрахад тусламж дэмжлэг үзүүлж, засаг захиргааны бүх шатанд уг асуудлыг чухалчлан үзэж, анхаарал хандуулах шаардлагатайг Дэлхийн гэр оронгүйдлийн асуудал хариуцсан хүрээлэнгийн төлөөллүүд онцолж байлаа. Уулзалтын төгсгөлд талууд дээрх асуудалд санал, туршлага солилцон, тулгарч буй сорилт, асуудлын хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ харилцан илэрхийлсэн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ