Б.Мөнхзаяа “Парис-2024” зуны олимпын наадамд уралдах болзол биелүүллээ
БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон “Сөүл-2024” марафонд Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:24.45 цагийн амжилтаар “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ.
Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км-ын зайд уралдсан Б.Мөнхзаяа долдугаар байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн байна.
“Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа гурав дахь олимпын наадамдаа уралдахаар болж байна.
Тэрбээр өмнө нь “Рио-2016”, “Токио-2020” олимпын наадамд тоосоо өргөж байв.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.