Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-03-19
Их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Буриадад түрүүлэв

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь Их мастер цолтон байв. Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул орлоо.

Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байлаа.

Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Билгүүн тав, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан дөрөвдүгээр байр эзэлжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ