Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тусгай олимпын хороо, Баян-Өлгий аймгийн БТСГ, Баян-Өлгий аймаг дахь ХБЭЭХХ-той хамтран баруун бүсийн өвлийн нээлттэй наадмыг Баян-Өлгий аймагт спортын дөрвөн төрлөөр энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна.
Наадамд Увс, Ховд, Говь-Алтай Завхан аймгаас гадна Өвөрхангай, Орхон аймаг, "Сайн найз" клуб болон нийслэлээс баг тамирчид оролцох юм.
Баруун бүсийн өвлийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн Э.Хүрэлчулуун, МТОХ-ны спортын захирал Б.Мөнх-Од, МТОХ-ны манлайлагч тамирчин Э.Хатанболор, МТОХ-ны ажилтан, эцэг эх, тамирчдын төлөөлөл Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэмцээний нээлт өнөөдөр болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.