Монголын оюутны спортын VI наадмын техникийн зөвлөгөөн боллоо
Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болно.
Тус наадамд 35 их, дээд сургуулийн 2000 гаруй тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөх бөгөөд наадмын техникийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр болов.
Зөвлөгөөнд Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Баасансүрэн, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны ахлах мэргэжилтэн Д.Чойжилсүрэн, мэргэжилтэн Д.Норовсүрэн болон 35 их, дээд сургууль, спорт холбоодын төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнөөр Монголын оюутны спортын наадмын ерөнхий мэдээллийг танилцуулж, наадмын бүртгэл, мэдүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.