Э.Цэндбаатар олимпийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно
Монголын боксын холбоо Олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг энэ амралтын өдрүүдэд сонгон шалгаруулж, сорил тулаанаар шийдвэрлэлээ.
МУ-ын Гавъяат тамирчин Э.Цэндбаатар сорилын эхний өдөр Б.Буяндалайг 3:2-ын харьцаагаар ялж, Т.Энхтөрийг 4:1-ээр буулган авч, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон байна.
"Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын тэмцээн тавдугаар сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөж, Парисын олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөнө.
Олимпын эрхийн тэмцээнд эрэгтэйчүүдээс 57 кг Х.Энх-Амар, 63.5 кг Э.Цэндбаатар, 71 кг О.Бямба-Эрдэнэ, харин эмэгтэйчүүдээс 57 кг Т.Болортуул, 54 кг М.Энхжаргал нар тус тус өрсөлдөнө.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.