Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулдаг “Микро лион робот-2024” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Уг тэмцээн нь хүүхэд, багачуудад математик, физик, мэдээлэл зүй, технологи зэрэг хичээлүүдийн суурь мэдлэгийг бодит хэрэглээ болгон амьдралд турших боломжийг олгодгоороо давуу талтай. Энэ жилийн тэмцээнд нийт 5 дүүргийн 22 сургуулийн 130 гаруй сурагч ур ухаан, авхаалж самбаагаа сорьсон байна.
Тэмцээнд оролцогчид шоо цуглуулагч, робот хөл бөмбөг, сумо робот, микромауз гэсэн дөрвөн төрлөөр 7-11, 12-16 насны ангиллаар өрсөлдсөн юм. Тэмцээний дүрмүүд нь тус бүр өөр өөр онцлогтой тул сурагчдын мэдлэг чадвар, авхаалж самбааг сорихоос гадна шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээг нээн илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.
Робот хөл бөмбөгийн төрлөөр 28 баг өрсөлдөж,
- Тэргүүн байр “Мега” баг:
Тэргэл “Жаргалант сургууль”, Б. Сайханбилэг “Оном”
- Дэд байр “44 1-р” баг
Л. Хангай, Энх-Учралт “НЕБ-ын 44-р сургууль”
- Гутгаар байр “IT Ronin” баг
А.Билгүүн, Б.Оджаргал “НЕБ-ын 14-р сургууль”
- Тусгай байр “Макро” баг
Хишигбаяр, Буян-Арвижих “НЕБ-ын 53-р сургууль” тус тус эзэллээ
Сумо роботын төрлөөр 32 баг өрсөлдөж,
- Тэргүүн байр “ASSU-Team 1” баг
С.Баттүшиг “ASSU сургууль”
- Дэд байр “Мега” баг
Б.Сайханбилэг “Оном сургууль”
- Гутгаар байр “ASSU-Team 2” баг
Б.Эрдэнэхүү “ASSU сургууль”
- Тусгай байр “Хязгааргүй” баг
О.Гэгээнтөгс “НЕБ-ын 69-р сургууль”
- Тусгай байр “ML” баг
Эрхэс, Б.Хангай “НЕБ-ын 44-р сургууль”
- Тусгай байр “Макро-2” баг
Буян-Арвижих “НЕБ-ын 53-р сургууль” тус тус шалгарсан бол,
Шоо цуглуулагч роботын төрлөөр 26 баг өрсөлдөж,
- Тэргүүн байр “Орхон Хасү” баг
Э.Тэмүүлэн “НЕБ-ын 32-р сургууль”, Х.Билгүүнтөгс “Орхон Хасү”
- Дэд байр “Эхлэл” баг
Эрдэнэжаргал, Энхтөр “НЕБ-ын 69-р сургууль”
- Гутгаар байр “Astro high” баг
Ханжигүүр, Балжинбавуу “Шинэ санаа Иннова сургууль”
- Тусгай байр “Титан” баг
Ганбаяр, Мөнхзаяа “ӨЗБА сургууль” тус тус эзэллээ.
Микромаус төрлөөр 24 баг өрсөлдөж,
- Тэргүүн байр “Орхон Хасү” баг
Э.Тэмүүлэн “НЕБ-ын 32-р сургууль”, Х.Билгүүнтөгс “Орхон Хасү”
- Дэд байр “Astro high” баг
Ханжигүүр, Соёмбо “Шинэ санаа Иннова сургууль”
- Гутгаар байр “Ялалт” баг
Тогтох, Төрболд “НЕБ-ын 69-р сургууль”
- Тусгай байр “Solo-B” баг
О. Билгүүн, Тэмүүжин “Солонго Эс Эф сургууль” тус тус шалгарсан байна.
Тэмцээний үр дүнд сурагчид нь электроник, програмчлалд анхан шатнаас ахисан түвшинд суралцаж цаашлаад дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцож ур чадвараа сайжруулж, ирээдүйн чадварлаг инженерүүд бэлтгэгдэж байна.
Роботыг програмчлан бичих “Лион робот” төхөөрөмжийг монгол инженер, залуучууд зохион бүтээжээ.