Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-04-12
“Олимпизм-соёл-спорт” сэдэвт олимпиад болж байна

Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ, Монголын үндэсний олимпын академи хамтран “Олимпизм 3+5” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн спорт зааланд “Олимпизм-Соёл-Спорт” сэдэвт олимпиадыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Олимпын боловсрол, бие бялдрын хөгжил, хүмүүжлийн чанарыг дээшлүүлэх зорилго бүхий энэ хөтөлбөрт гурван цэцэрлэг, ерөнхий боловсролын таван сургуулийн хүүхэд багачууд хамрагдаж байна.

Тус олимпиадын нээлтийн ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар, 58 дугаар сургуулийн захирал Д.Болд нар оролцлоо.

Олимпиадыг эртний грекийн олимпын наадам, орчин үеийн олимпын наадам, биеийн тамирын онолын хичээлийн мэдлэг, Монголын олимпын хөдөлгөөн, Монгол Улсын олимпын медальтнууд гэсэн сэдвийн хүрээнд шалгалт явуулж, байр эзлүүлэх юм. Мөн зиг заг гүйлт, уртын харайлт, гар дээр суниах, цагаригт бөмбөг шидэх, буухиа гүйлтийн тэмцээн болж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ