Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-04-17
Төв аймагт өсвөрийн дугуйчид аваргаа шалгаруулна

Төв аймгийн Өсвөр үеийн засмал замын дугуйчдын АШТ маргааш буюу дөрөвдүгээр сарын 18-нд Зуунмод хотноо нээлттэй зохион байгуулагдах гэж байна.

Гараа, бариа Төв аймгийн “Өв соёлын өргөө”-ний үүдэнд байрлана. 

Уралдах насны ангилал: Өсвөр үе 12-14 Эр, Эм. 15-16 Эр, Эм. 17-18 Эр, Эм

1-р Гараа 11:00 цагт: Өсвөр үе 12-14 Эр, 15-16 Эм 20 км, 12-14 Эм 15 км.

2-р Гараа 12:00 цагт: Өсвөр үе 15-16 Эр, 17-18 Эм 40 км

3-р Гараа 13:30-д: Өсвөр үе 17-18 Эр 50 км байна.

Тэмцээний бүртгэл гараан дээр маргааш 10:00 цагаас эхэлнэ. 

Тэмцээнийг Монголын Дугуйн Холбооны томилогдсон шүүгчид шүүнэ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ