Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-04-19
Өсвөрийн тамирчдын суурь судалгаатай болно

Дорнод аймагт “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс тус аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын бие бялдрын суурь судалгааны мэдээлэл цуглуулах сорил авч, багш дасгалжуулагч нарт спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулжээ. 

Дорнод аймгийн таван спортын өсвөрийн шигшээ багийн 50 тамирчнаас биеийн өндөр, артерийн даралт, захын цусны хүчилтөрөгчийн хангамж, гарын хүч, нурууны хүчийг тодорхойлж, биеийн бүтэц тодорхойлох “Inbody 720” аппаратаар хэмжилт хийсэн байна.

Мөн биеийн дээд болон доод мөчний ажиллах чадварыг тодорхойлох “Monark” аппаратаар ажиллах чадварын түвшинг тодорхойлжээ. 

Эдгээр сорил дээр үндэслэн Монгол Улсад анх удаа өсвөрийн тамирчдын ерөнхий суурь судалгааг бүс нутгаар гаргах гэж байна.

Өнгөрсөн хугацаанд долоон аймгийн өсвөрийн тамирчдаас дээрх судалгааг авчээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ