Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-04-22
П.Орхон "Парис-2024" олимпод оролцоно

Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

П.Орхон ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов.

Мөн тэрбээр зуны олимпын наадмын хоёр дахь эрхээ авч байгаа ба өмнө нь “Рио-2016” олимпын наадамд оролцож байлаа. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ