Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-04-26
Монголын оюутны спортын VI наадамд МУИС-ийн баг тамирчид тэргүүллээ

Монголын оюутны спортын VI наадам дөрөвдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болоход 34 их, дээд сургуулийн 1983 тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Энэ удаагийн наадмын нийлбэр дүнгээр МУИС-ийн баг тамирчид тэргүүлсэн бол МУБИС, ШУТИС, "Мон-Алтиус", Үндэсний биеийн тамирын дээд сургууль, “Их Засаг" олон улсын их сургуулийн баг тамирчид эхний зургаан байрт орлоо.

Хаалтын арга хэмжээний үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон ажил тусгагдсаны нэг нь Монголын оюутны спортын наадам юм. Манай улсын оюутан залуус биеийн тамир спортоор хичээллэх хандлага, ур чадвар жилээс жилд дээшилж байгаа нь энэ удаагийн наадмаас харагдлаа.

Дэлхийн Универсиад наадамд оролцох шилдэг тамирчид энэ өрсөлдөөний талбараас төрөн гарсан гэж найдаж байна. Монголын оюутны спортын наадмын үйл ажиллагааг дэмжин оролцсон байгууллага, их, дээд сургууль, сайн дурын ажилтан, үзэгч, хөгжөөн дэмжигч та бүхэнд Наадам зохион байгуулах хорооны зүгээс талархал илэрхийлье, баярласнаа илэрхийлье” гэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ