Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-05-07
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртжээ

Тажикистаны Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн энэ сарын эхээр болсон.

Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдсөн юм.

Манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглолоо.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шигшээ барилдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Туркийн бөхийг нэмэлт цагт торгуулиар ялснаар алтан медаль хүртжээ.

Энэ нь Б.Баасанхүүгийн Их дуулгын анхны түрүү юм байна. 

Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба саяхан Ази тивийн дэвжээнээс алтан медаль хүртсэн билээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ