Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-05-13
Д.Жигмэд дэлхийн цомд түрүүллээ

Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эмэгтэйчүүдийн 86 кг-д Б.Уранжаргал нар хүч үзэж байна.

Тэмцээний 54 кг-ын жинд Д.Жигмэд эхний өргөлтөөр цээжнээс 128 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, залуучуудын Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр дараагийн хоёр өргөлтөөр 131, 140 кг-ыг амжилттай шахсанаар дээд амжилтаа дахин шинэчилж, олон улсын хэмжээний мастер цолны болзол хангалаа.

Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж улсад зургаадугаар сарын 20-26-нд болох юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ