Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-05-29
Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд боллоо. 
 
Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долоодугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.

Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ