“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр “3x3” сагсан бөмбөгийн тэмцээн болно
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба, Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна.
Тэмцээн 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг медаль, дурсгалын зүйлээр урамшуулна.
Хүүхэд, багачууд та бүхэн эцэг, эх асран хамгаалагчийн хамт хүрэлцэн ирж, тэмцээндээ идэвхтэй оролцоорой гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.