Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-05-31
Ховд аймагт орон нутгийн их, дээд сургуулийн оюутны спортын наадам болно

Монголын оюутны спортын XI наадам Зохион байгуулах хорооноос тус наадмын тайлангаа Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудад тайлагналаа.

Наадмын шигшээ тэмцээн энэ оны дөрөвдүгээр сарын 15-26-нд болоход 33 их, дээд сургуулийн 1983 тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж, эхний зургаан байрыг шалгаруулжээ.

Наадмын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, спорт өдөрлөг зохион байгуулсан байна.

Энэхүү наадамд оролцогчдоос дурдвал олимпын наадмын оролцогч, спортын цол зэрэгтэй олон тамирчин өрсөлдсөний сацуу “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан шилдэг тамирчид ур чадвараа сорьсон нь онцлог байв. Амжилттай оролцсон баг тамирчид Ази тивийн болон Дэлхийн оюутны тэмцээн, Оюутны дэлхийн цомд оролцох эрхээ авч байгаа юм. Наадмын таних тэмдэг нь Олон улсын оюутны спортын наадмын нэрний эхний үсэг болох “U” үсгийг ашиглажээ. Энэхүү таних тэмдгийг 2005 оноос эхлэн наадмын брэнд тэмдэг болгон ашиглаж байна.

Харин наадмын бэлгэдэл нь мазаалай. Дэлхийн хэмжээнд нэн ховорт тооцогдох энэ хөхтөн амьтны дүрсээр наадмын 10 спортын төрөл тус бүрт тохирсон хөдөлгөөн хийж буй дүрсийг урлан хувцас өмсүүлсэн хэлбэрээр зурж, цаасан болон хулдаасан хэдвлэлтийн бүх төрлийн материал дээр буулган гаргаж, сурталчилгааны төрөл бүрийн ажил явуулжээ.

Цаашлаад орон нутгийн их, дээд сургуулийн оюутан нарт зориулсан “Оюутны спортын наадмыг Ховд аймагт энэ оны есдүгээр сарын 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн 10 их, дээд сургуулийн 400 орчим тамирчин оролцох төлөвтэй байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ