Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын 2023 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.2.9, 3.2.10, 3.2.11-т тус тус заасны дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулах шалгалтыг зургаадугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.
Шалгалтад таван спорт холбооны зургаан дасгалжуулагч дасгалжуулалтын онол, гадаад хэл (англи хэл), мэдээллийн технологи, спортын шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэг, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний сорил, судалгааны үр дүнд анализ хийх, сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, төлөвлөгөөнд тусган ашиглах, өрсөлдөгчийн судалгаа хийх өндөр чадвартай байх зэрэг чиглэлээр шалгалтаа өглөө.
Тэд олон улсын тэмцээн, бэлтгэл цугларалтад хамрагдаж байсан тул шалгалтаа ийн нөхөн өгч байна.
Өмнөх шалгалт тавдугаар сарын 21-нд болсон бөгөөд найман спортын холбооны 10 дасгалжуулагч шалгалт өгчээ.