2024 оны Насанд хүрэгчдийн УАШТ хоёр дахь өдрөө 10 м-ийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан дасгалаар үргэлжилж байна.
Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Даваахүү 588 онож, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
10 м-ийн Хийн гар буу эрэгтэй дасгалд,
Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү 588/240,8 оноогоор Алтан медаль,
Орхон аймгийн тамирчин СДМ Г.Батхишиг 557/228,6 оноогоор Мөнгөн медаль,
Хилчин спорт хорооны тамирчин СМ Ш.Буянзаяа 580/212,3 оноогоор Хүрэл медаль хүртлээ.
10 м-ийн Хийн гар буу Эмэгтэй дасгалд
Сонгинохайрхан дүүргийн тамирчин ОУХМ Ц.Анударь 565/241,2 оноогоор Алтан медаль,
Хүч спорт хорооны тамирчин МУГТ Ц.Мөнхзул 565/231,9 оноогоор Мөнгөн медаль,
Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Т.Баярмаа 563/212,7 оноогоор Хүрэл медалийн эзэн боллоо гэж Монголын буудлага спортын холбооноос мэдээллээ.