Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-06-18
Ц.Бямба-Отгонд “Улсын арслан”, С.Сүхбатад “Улсын заан”, Э.Дашид “Улсын харцага”, Б.Баянмөнхөд “Улсын начин” цол хүртээлээ

Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу  тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд улсын цол, чимгийг гардуулж өглөө. 

“Улсын начин” цолыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Бүрнээгийн БАЯНМӨНХ,

“Улсын харцага” цолыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Эрдэнэбатын ДАШ,

“Улсын заан” цолыг Архангай аймгийн Хашаат сумын харьяат Сүхбаатарын СҮХБАТ,

“Улсын арслан” цол хүртэж буй Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын БЯМБА-ОТГОН,

“Үлэмж бадрах” чимгийг Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын ХАНГАЙ нарт хүртээлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ