Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2023-04-18
Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Засгийн газар үйлдвэр аж ахуй нэгж, байгууллагуудын химийн хортой, хүнд бохирдлыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар цэвэрлэж, бохир усны стандартын шаардлага хангуулсны дараа Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх тухай 53 дугаар тогтоолыг баталсан.

Тус тогтоолын хүрээнд “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, 2023 оны 1-р улирлын ажлын тайлангаа хэлэлцэж, удааширч буй ажлуудынхаа талаар зөвлөлдлөө. Хуралдаанд 19 гишүүн оролцож, дараах шийдвэрүүдэд хүрлээ. Үүнд:

-Төлөвлөгөөг байгууллага бүр шинэчилж, 2023 онд хэрэгжүүлэх ажлынхаа нарийвчилсан төлөвлөгөөг гарган тавдугаар сарын 1-ний дотор ажлын хэсэгт ирүүлэх

-Ажлын хэсгийн хяналтаар ус бохирдуулж буй нь тогтоогдсон 70 үйлдвэрт урьдчилсан цэвэрлэх байгууламж бариулах ажлыг шуурхайлах,

-Дэд ажлын хэсэг дээрх 70 үйлдвэртэй хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө 2023 оны тавдугаар сарын 1-ний дотор ажлын хэсэгт ирүүлэх шийдвэрийг тус тус гаргалаа.

Эх сурвалж: БХБЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ