ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024" наадам 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байгаа билээ.
Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр, Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр, Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль, Турникийн төрөлд 13,200 оноогоор 3-р байр Хүрэл медаль тус тус хүртлээ.
Дээрх төрлүүдэд Олимп, Дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный алт, мөнгөн медаль хүртлээ.
Манай баг тамирчид дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцсон амжилтаараа;
Дэлхийн ранк:
Чөлөөт хөдөлгөөний төрөлд Э.Өсөхбаяр 2-р байр, Д.Энхтүвшин 3-р байрт, Харайлтын төрөлд Д.Энхтүвшин 2-р байрт, Э.Өсөхбаяр 3-р байрт, Бариултай морины төрөлд Д.Энхтүвшин 16-р байрт тус тус эрэмбэлэгдэж байна.
Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Оюунтуяа ажиллажээ.