Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-06-21
Дархан хотод спорт цогцолбор ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 2200 хүний суудалтай “Darhkan united arena” ашиглалтад орлоо.

Тус спорт цогцолбор нь хоёр спорт заал, бөхийн бэлтгэлийн заал, фитнесс заал, усан бассейн, албан хэрэгцээний өрөөтэй томоохон байгууламж юм.

Орон нутгийн иргэдийн спортоор хичээллэх, эрүүл идэвхтэй амьдрах боломж, нөхцөл бүрдэхээс гадна бүс, улс, олон улсын тэмцээн хүлээн авах боломжтой болж байна.

Биеийн тамир, спортын салбарт олон жил удааширсан хөрөнгө оруулалтын төслүүдийг ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажилласаны үр дүнд Налайх дүүрэг, Сүхбаатар аймгийн спорт цогцолборууд ашиглалтад ороход бэлэн болоод байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ