Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-06-24
"Азийн хүүхдүүд 2024" наадамд Монголын 59 тамирчин спортын 9 төрөлд өрсөлдөнө

"Азийн хүүхдүүд 2024" олон улсын VIII наадамд Монгол Улсын 59 тамирчин спортын 9 төрөлд оролцоно.

Биеийн тамир, спортын улсын хорооноос "Азийн хүүхдүүд 2024" олон улсын наадамд оролцох баг, тамирчдыг үдэх ёслолыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл баг, тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын төрийн далбааг багийн ахлагч, Спортын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигт гардууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ