Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-08-02
Өнөөдөр буудлагад О.Есүгэн, жүдогийн О.Цэцэнцэнгэл, А.Адъяасүрэн нар өрсөлдөнө

"Парис 2024" зуны олимпод өнөөдөр манай улсын гурван тамирчин өрсөлдөнө. Буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалаас буудах хийн урт бууны дасгалд өчигдөр 32 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 589 оноогоор IV байрт шалгарч, финалдсан. Тэмцээн  Улаанбаатарын цагаар өнөөдөр 15:30 цагт эхэлнэ.

Харин эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл татамид гарна. Тэрбээр Германы Эрик Абрамовтой хүч үзэх юм. Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн Казахстаны Камила Берликаштай Улаанбаатарын цагаар 16:00 цагт барилдахаар оноолт таарсан байна

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ