Жүдо бөхийн холимог багийн төрөл нь өнгөрсөн Токио 2020 Олимпын наадмаас хөтөлбөрт багтаж эхэлсэн. Парис 2024 Олимпын наадмын багийн барилдаанд
Эмэгтэй:
- 57 кгд Олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам
- 70 кгд Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн
+ 70 кгд Олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн
Эрэгтэй:
- 73 кгд Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү
- 90 кгд Олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр
+ 90 кгд Олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн нар барилдлаа
Барилдааныг Израилийн баг 0-3 гэж эхлүүлсэн боловч Л.Энхрийлэн, А.Адъяасүрэн, Б.Эрдэнэбаяр нар дараалан ялж, шийдвэрлэх долоо дахь барилдааныг гаргасан. Долоо дахь барилдааны сугалаа -90 кг дээр таарч, Б.Эрдэнэбаяр дахин Израилийн Саки Мукитай барилдсан ч харамсалтай нь ялагдлаа
Монголын баг тамирчдын тухайд С хэсэгт сугалаа таарсан. Тэд Израилын багийг ялбал бол Олимпын наадмыг зохион байгуулагч Францын шигшээ багтай хүч үзэх байлаа.