Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд Монголын тамирчин Б.Нарантуяа Хонгконгийн тамирчин, снукер бильярдын дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Итэй мөнгөн медалийн төлөө өрсөлдөх гэж байна.
Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ.