Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-09-20
Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн эхэллээ

“Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт,  “Абу-Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе 2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхийн  Монгол Улсын 3 удаагиин аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Бавуудоржийн Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн  суманд эхэллээ.

Эх орныхоо нэрийг тив, дэлхийд цуурайтуулсан Хөвсгөл нутгийн унаган охин, Олимпын мөнгөн медальт, дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн  анхдугаар тэмцээнд нийт  400 гаруй  өсвөрийн жүдочид оролцож байгаа юм байна.

Нээлтийн ажиллагаанд Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Улаанбаатар хот дахь  Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлийн удирдлагууд, урлаг, спортын төлөөлөл оролцсон байна.

Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, сумдын нутгийн зөвлөлүүд санаачлан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ