Цаг агаар
Валютын ханш
Спорт
2024-09-27
Б.Сүхбат Зүүн Азийн АШТ-ээс алтан медаль хүртлээ

Монголын жүдо бөхийн холбооны шигшээ баг тамирчид урд хөршийн Вэнжоу хотноо болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч сорьсон “Женко” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Сүхбат алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлэв.

Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатараар ахлуулсан залуучуудын шигшээ багаас бүрдсэн эмэгтэй 7, эрэгтэй 6 тамирчин энэ сарын 26-28-ны өдрүүдэд тус тэмцээнд өрсөлдөх юм. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ