Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2024-10-07
Чингис хот-Норовлин чиглэлийн 68.6 км авто зам ашиглалтад орлоо

Чингис хот-Норовлин сум чиглэлийн хучилттай авто замын үргэлжлэл "Багц-1" буюу 68.6 километрын үлдэгдэл 16.8 км авто замын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаж зорчих хэсгийг хөдөлгөөнийг бүрэн нээлээ.

Тус замын далан суурийн өргөн 11 м, асфальтбетон хучилтын өргөн 8 м, зорчих хэсгийн өргөн 7 м урттай юм.

Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40 мм, өнгө асфальт бетон 30 мм, хөвөөний өргөн 1.5 м аж.

Нийтдээ 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөрбетон ус зайлуулах хоолой, 3 ш төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр 2 ш, 15 у/м дам нуруутай гүүр 1 ш баригджээ.

Замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан" ХХК ажилласан бол зураг төслийг “Мон-Аз” ХХК хийж гүйцэтгэсэн байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ