Монгол бөхийг дэмжин ажилладаг байгууллагын төлөөлөл, иргэд тусгай суудалд бөхийн барилдаан үзнэ
Монголын үндэсний бөхийн холбоо Монгол бөхийн өргөөний их засварын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд үзэгчдийн суудлыг шинэчлэх ажлыг 2025 онд багтааж хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ төлөвлөгөөт ажлын хүрээнд үзвэрийн тусгай суудлууд хийгдэнэ.
Үндэсний бөхийн тамирчдыг дэмжин ажилладаг байгууллага, хувь хүмүүст дэмждэг бөхөөр нь дамжуулан ТАЛАРХАЛ хүргэх зорилгоор барилдаан бүрт их шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд дараах тооны тусгай суудлын эрхийг олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал:
Түрүү бөх - 6,
Үзүүр бөх - 4,
Их шөвөг тус бүр тусгай суудлын 2 эрх болно.
Талархлын эрх нь намрын нээлтийн барилдаанаас эхлэн тогтмол хэрэгжинэ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.