Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-11-04
Нисдэг такси Токиогийн хотын тээврийн системд шинэчлэл хийнэ

Японд “Тоёота Моторс Корпораци” нисдэг таксины анхны туршилтыг амжилттай хийжээ.

eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны прототипийг АНУ-ын “Joby Aviation” старт ап компани бүтээсэн бөгөөд “Тоёота” гол хөрөнгө оруулагч нь юм байна.

Нисдэг таксийг нэвтрүүлснээр хот суурин газрын тээврийн системийг шинэчлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна.

eVTOL онгоц нь цагт 320 км-ийн дээд хурдтай аж.

Туршилтыг өнгөрөгч аравдугаар сард Шизүока мужийн Сусоно дахь Тоёотагийн R&D байгууламжид хийжээ. 

АНУ-д амжилттай туршсан уг нисдэг такси нь нисдэг тэрэгтэй харьцуулахад дуу чимээ багатай учир хот дотор, хөл хөдөлгөөн ихтэй газарт нисэх үйлчилгээг санал болгож байна.

“Тоёота”-гийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода “Энэхүү технологи нь амьдралын хэв маягийг өөрчлөх боломжийг олгоно. Токиод машинаар явахад 4-5 цаг зарцуулах газарт нисэхэд ердөө 25 минут л болно. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилнө” гэдгийг онцолжээ. 

Ийнхүү “Тоёота” агаарын хөдөлгөөнт орон зайд туршилтаа амжилттай хийж, тус салбарт орж ирж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Тус компани уламжлалт тээврийн хэрэгслээс илүү технологийн дэвшилтэт хувилбаруудыг нэвтрүүлж байна. 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ