Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-11-06
Нийт 29 иргэний 8.400.600 төгрөгийн хохирол барагдуулжээ

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард нийт 384 иргэн хандсанаас 115 утсанд 329, чатботод 49, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 6 гомдол мэдээлэл ирсэн байна.

Үүнээс 285 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 40 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 2 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 13 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 15 гомдлыг хариуцсан салбарт шилжүүлэн, 29 иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж 8.400.600 төгрөгийн хохирол барагдууллаа.

Ирүүлсэн гомдлын дийлэнхийг худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо, даатгалын салбарын асуудал эзэлж байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ