Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2024-11-11
Хотын төвөөр үхэр мал бэлчээхгүй байхыг анхааруулав

Жил бүр нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлэн гоёлын болон мандлын цэцэг тарьж, хотын өнгө үзэмж ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажилладаг.

Гэвч малтай иргэдийн хариулгагүй мал, ногоон байгууламж бүхий газарт орох, хот тохижилтын ажлуудад удаа дараалан хохирол учруулж байна.

Хотын ногоон байгууламжийн бүсэд нэвтрэн орж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг эвдэн сүйтгэсэн малыг хаших арга хэмжээг авч байгаа ч сүүлийн өдрүүдэд хариулгагүй мал хотын бүсэд орох тохиодол тасрахгүй байна.

Иймд хотын төвд мал маллаж, идээшлүүлж бэлчээснээр хотын ногоон байгууламж сүйдэх, хориотой зурвас, хамгаалалтын бүс дэх тарьц, суулгац, зүлэгжүүлэлт, цэцэгжүүлсэн талбайг идэж гишгэлэх, талхлах, хугалж гэмтээх зэрэг хор хохирол учруулж байгаа тул малтай иргэдэд малаа хотын төвөөр бэлчээхгүй байхыг дахин анхааруулж байна.

Удаа дараа малаа хотын төвөөр бэлчээсэн иргэдийн судалгааг гаргаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ