Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-11-12
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн биелүүллээ.

Тухайлбал, өвлийн улиралд улсын чанартай авто замын байнгын бэлэн байдлыг хангуулахаар нийт 50 шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Зам, тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу энэ онд зам барилгын 21 төсөл, арга хэмжээнд техник технологийн хяналт тавин ажиллаж байна. Үүнээс 4 авто замын ажил бүрэн дуусаж, улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Он дамжин хэрэгжиж буй авто замын гүйцэтгэгч байгууллагуудад тэмдэг тэмдэглэгээ тавих, түр зам гаргаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан, хяналт тавьж ажиллаж байна.

Улсын чанартай авто зам, гүүрийн урсгал засварын ажлыг батлагдсан график, төлөвлөгөөний дагуу хийж, өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй. Мөн улсын хэмжээнд байгаа нийт 33 төлбөр авах цэгт шаардлагатай урсгал засвар, дулаалгын ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ