Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-11-14
Бали арлын чиглэлд нисэх нислэгүүд тодорхойгүй хугацаагаар цуцлагдаж байна

Индонезийн Бали арлын зүүн өмнөд хэсэгт 500 км зайнд Флорис арал дээр байрладаг "Левотоби Лаки-Лаки" галт уул 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр идэвхжиж дэлбэрсэнтэй холбогдуулан Бали арлын чиглэлд нисэх нислэгүүд тодорхойгүй хугацаагаар цуцлагдаж байна.

Үүнд ихэвчлэн Австрали, Сингапур, Хонконг, Солонгосоор дамжин нисэх нислэгүүд орж байна.

Одоогоор 1100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд 10 хүн амь үрэгдсэн гэсэн мэдээ байна. 

Индонез нь галт уулын болон газар хөдлөлтийн идэвхжил ихтэй. Номхон далайн галын цагираг дээр байрладаг тул байнга гамшгийн эрсдэлтэй байдаг аж. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ