Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-11-15
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж байна.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан төлөөлөгч нар санал гаргаж, НИТХ-ын зөвлөл, болон хурлын хороодыг байгуулах асуудлыг хурлын эхэнд хэлэлцэх санал гаргаж, горимын санал хурааж төлөөлөгчдийн олонх дэмжлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна гэж заасны дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар танилцуулав.

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжиж 7 орон тооны бүрэлдэхүүнтэй Зөвлөлийг баталлаа.

Зөвлөлд НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж нарын бүрэлдэхүүнтэй байхаар баталлаа.  

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ