Усан замын тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Монгол Улсын Далайн захиргаа Зам, тээврийн салбарын 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөнд усан замын тээврийн салбарт хэрэгжүүлэхээр нийт 6 арга хэмжээ тусгагдсанаас 100 хувь бүрэн биелүүллээ.
- Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх суман дахь усан замын тээврийн “Хяналтын пост”-уудын өвлийн түлээ, түлшийг орон нутгийн компаниудаас худалдан авч, хангалтыг хийв.
- Хяналтын постын барилга, байгууламжийн усан хангамж, сантехникийн шугам хоолойнд үзлэг хийж, цэвэр усны нөөцийн сав, халаалт, насосын усыг бүрэн шавхаж, өвлийн горимд оруулж, харуулд хүлээлгэн өгсөн.
- Усан замын тээврийн тухай хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Увс, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын Засаг дарга нараар усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн улирлыг зогсоох талаар холбогдох шийдвэрийг тус тус гаргуулаа.
- Аймгийн Засаг даргын шийдвэрийг усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд танилцуулж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.
- Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн хэмжээнд хөвөлтийн улирлыг 10-р сарын 02-ны өдрөөр зогсоосонтой холбоотойгоор усан замын тээврийн хэрэгслийг Хөвсгөл нуураас гаргаж өвлийн зогсоолд байрлуулах мэдэгдлийг 13 аж ахуйн нэгж, иргэнд хүргүүлэн хяналт тавин ажиллав.
- Хөвөлтийн улирал дууссантай холбоотойгоор Далайн захиргааны хяналтын зориулалттай завинуудад шаардлагатай засвар үйлчилгээг хийн өвлийн битүү зогсоолд байрлуулаад байна.
- Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн улирал дуусаж байгаа талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэд анхааруулга болгох мэдээг бэлтгэн байгууллагын цахим хуудаст болон нийгмийн сүлжээнд байрлуулснаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.