Филлипин улсад “Пепито” нэртэй хар салхи шуурчээ
Филлипин улсын Квирино мужийн Нагтипунан орчимд “Пепито” нэртэй супер хар салхи арваннэгдүгээр сарын 17-нд 305 км/цагийн хурдтай шуурсан талаар тус улсын Агаар мандал, геофизик, одон орон судлалын албанаас мэдээллээ.
Энэхүү хүчтэй хар салхины сөрөг үр дагаварт олон тооны дэд бүтэц эвдэрч, сүйтсэн бөгөөд 650 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Одоогоор амь нас эрсдсэн хүний тоо болон бусад хохирлын талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.