Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-11-19
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Хятадын олон улсын найрамдалт хотуудын хуралд оролцож байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Юньнан мужийн Кунминь хотод 2024 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээнд оролцож байна.

Тус олон улсын хуралд дэлхийн 40 орчим улс, орны 120 муж, хотын 700 гаруй төлөөлөгчид оролцож, “Технологийн шинэчлэл, ухаалаг хотууд”, “Хотын ногоон хөгжил, иргэдийн тав тухтай амьдрах орчин”, “Хотын түүх, соёл, өвийг хамгаалах”, “Тээврийн нэгдсэн сүлжээ болон хотын хөгжлийн бүтээн байгуулалт” гэсэн дөрвөн үндсэн хуралдааны хүрээнд оролцогчид харилцан туршлага солилцож байна.

“Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээг зохион байгуулагч Хятадын гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд Хятадын Олон улсын найрамдалт хотуудын нийгэмлэгийн тэргүүн ноён Ян Ванминь Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинг хүлээн авч уулзаж, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ташрамд дурдахад, Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Чуньчин, Чөндү зэрэг 10 гаруй хотуудтай харилцан ашигтай, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн ажиллаж байгаа билээ. Улаанбаатар, Хөх хотууд нь 1991 онд анх “Найрамдалт харилцаа тогтоох тухай” Санамж бичигт гарын үсэг зурж байсан түүхтэй бөгөөд талууд олон салбарт харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн. Улаанбаатар хот “Хятадтай найрамдалт харилцаатай шилдэг хот” шагналыг тус олон улсын хурлын үеэр гардан авлаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ