Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн тоо, хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор өрнүүлсэн “Галлахдаа анхааръя” аяныг өрнүүлсэн.
Аяны хүрээнд Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хороо” бичил төслийг хэрэгжүүлэн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны эрсдэл бүхий 75 өрхийн цахилгааны дотор монтажны хэрэгслийг иж бүрэн шинэчиллээ.
Монтажийг иж бүрэн шинэчлэхэд нэг өрхөд 317.250 төгрөг бөгөөд нийт 23.8 сая төгрөгийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас шийдвэрлэн дэмжлэг үзүүллээ.
Дээрх арга хэмжээг СХД-ийн 33-р хорооны Засаг даргын Ажлын алба, УБЦТС ТӨХК хамтран зохион байгуулжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.