Улаан-Үд хот шинэ нисэх буудалтай болжээ
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотод олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж, үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.
“Байкал” хэмээн нэрлэх уг нисэх буудлыг монгол үндэсний хэв загвараар барьсан байна. Мөн монгол үндэсний зураг, уран зургаар чимэглэжээ.
Шинэ нисэх буудлыг барихад улсын төсвөөс гурван тэрбум рубль зарцуулсан байна.
Нийт 6.5 мянган квадрат метр талбай бүхий уг нисэх буудал цагт 400 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай. Зорчигчид гадаа гаралгүйгээр онгоцонд суудлаа эзлэх боломжтой аж.
Нисэх буудлын зорчигч урсгал жилд хоёр сая хүртэлх хүнээр өснө гэсэн таамаг байна.
Шинэ нисэх буудлын нээлтийн ёслолд ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустин, Буриад улсын тэргүүн Алексей Цыденов нар оролцжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.