Нийт нутгийн 30 хувьд зудын эрсдэл их байна
Хээрийн цасны хэмжилтийн 11 дүгээр сарын 30-ны мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.
Зудын эрсдэлийг 11 дүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн 30 орчим хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 гаруй хувьд эрсдэлгүй гарав.
Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумын нутгаар дунд зэрэг болон их эрсдэлтэй байхаар байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.