БНСУ-д цэргийн онц байдлыг 6 цагийн дараа цуцаллаа
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2024 оны 12 дугаар сарын 3-ны 22:15 цагт улс орон даяар Цэргийн онц байдал зарласан.
Энэ нь 1980 оны тавдугаар сарын 18-нд болсон Ардчиллын хөдөлгөөний үеэр дайны байдал зарласнаас хойш 44 жилийн дараа дахин болж буй явдал болсон юм.
Энэ удаагийн цэргийн онц байдал зарласан явдал нь улс төрийн дотоод асуудлаас үүдэлтэй.
Өнгөрсөн шөнө Ассамблейн гишүүд яаралтай хуралдаж, 190 гишүүний дэмжлэгтэйгээр цэргийн онц байдал зарласан явдлыг цуцлах хүсэлтийг гаргасан.
Улмаар шөнийн 4 цаг болж байхад Ассамблей урд иргэд цугларч, онц байдал зарласныг эсэргүүцэн цагдаа, иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн юм.
БНСУ-д зарласан цэргийн онц байдлыг 6 цагийн дараа цуцаллаа.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.