Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2024-11-04
Телеграм платформ ашиглан үйлдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилсан сэргийлэх сэрэмжүүлэг мэдээлэл өглөө

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран нутаг дэвсгэр хариуцсан төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчдад “Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалтыг /2024.11.07/ зохион байгууллаа.

Энэхүү сургалтад 200 гаруй алба хаагчийг танхим болон цахимаар хамруулж, “Телеграмм” платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах арга тактик” сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм. 

Сургалтаар мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойллоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ